II Эрдэнэ харь нутагт явгарсан гунигт шєнийн урьдах єглєє Тамирын хєндийд єєр нэгэн хэрэг гарчээ. Ємнvvрээ гарсан ялааг vмхэх гээд чадалгvй ангайж хоцорсон шувууны ам шиг голын баруун тал руу хойноос шааж орсон урт амны адаг, єргєн дэнж дээр дундаа хонины хашаатай чандмалан буусан гурван гэр хот айл харагдана. Баруун ємнєх том гэрээс хєх даалимбан дээлтэй хуучивтар луучин гутал ємссєн сийлмэл тємєр хэт билтэй, vйсэн иштэй хутга зvvсэн, гялалзсан дугуй бор царайтай, тогтож ядсан давхраа алаг хурц нvдтэй, бvдvvн хар гэзэгтэй хvн гарч ирээд дєнгєж тэмдэг орж байгаа vvрийн гэгээнд дєрвєн зvг найман зовхисыг ажиглан зогсов. Энэ хvнийг Итгэлт гэдэг. Одоо гучин хоёр настай. Итгэлт ямар ч язгуур угсаагvй. Эцгээс уламжилсан єв хєрєнгє бага боловч хайрга чулуу мэрэхээс бусдыг хийж байгаад Луу гvний хошууны тэргvvн баяны нэг болжээ. Арван есєн насандаа Далай чойнхор вангийн Лувсан тайжийн охиныг ёслон авч ємчинд нь овоо мал авсан нь хєрєнгєжихийн эх сурвалж болжээ. Гаднаа цєєн мал байлгаж бусдыг хэдэн хошуун ядуучуудад суурилан єгч хариулгадаг ажээ. Итгэлтийн бvл гэвэл эхнэр Должин, арван настай хvv Хонгор, долоон настай охин Солонго ийм дєрвєн халуун амь билээ. Итгэлт vvрийн гэгээ цайхаас эхлээд vдшийн бvрэнхий болтол борви бохисхийхгvй юм хийж байдаг. Хавь ойрын хvмvvсээ ч яг тийм байлгахыг хичээдэг. Энэ ч учраас эхнэр Должин нь бусдаас тvрvvнд босоод, бусдаас тvрvvнд vнээгээ сааж билчээдэг заншилтай. Хэрэв аль нэгэн айлаас хожимдвол тєд єдєртєє дуу шуугvй уурлан явдаг. Энэ зангий нь мэддэг зарц нар нь ч гэрийн цайны уур дуугарахаас нааш босдоггvй. Итгэлт хэсэг зогсож хэд дахин суниав. - Должин оо. Хvvг босгоод vнээнд явуул. Сайхан єдєр болох нь гэж нарийхан царгиа дуугаар хэлээд хойт гэр рvv гvйн очиж єрхийг татаад - Дулмаа, босвол дээр байхаа гээд зvvн гэр рvv алхтал гэрээс ахимаг насны авгай гарч ирээд єрхєє татлаа. - Хойт жижиг гэрт Итгэлтийн адуучин Галсан, эхнэр Дулмаагийн хамт байдаг. Зvvн гэрт хоньчин Ням, эхнэр Хишигт зургаан настай охин Сvрэнгийн хамт байдаг. Итгэлтийн нуруу намхан, туранхай боловч булчин шєрмєс болсон бие нь гvйж, vсэрч явахаар зориуд заяагдсан мэт бєгєєд нутгийнхан «дэвхрэг Итгэлт» гэж хочилдог. Итгэлт шогшсоор гэрийнхээ гадна очиход хvv Хонгор нь нvдээ нухлан гарч ирэв. - Муу хvний нойр, мулгуу хvний шvлс гэгчээр нойрмоглоод, заяа нь орхисон тархи. Бушуухан vнээгээ хураагаад ир гэж тэртээ хойт энгэрт идэх нь идэж, хэвтэх нь хэвтэж байгаа сарлаг хайнаг голдуу vхэр рvv заав. Хонгор бургасан шилбvvр авч мордон гvйх гэхэд нь «Мод битгий уна, заяа нь орхисон тархи» гэж эцэг нь зэмлэн зогсов. Итгэлт Тамирын нєгєє талын модтой уулын ард идэж байгаа хоёр морийг ажиглан харснаа шууд явж хонины хашаагаа нээв. Энэ vед Ням бvсээ бvсэлсээр ирээд «Сайхан унтав уу? Улс бид хоёрын хэн нь баян Итгэлт, хэн нь хоньчин Ням гэдгийг тааж олох гэж зvдэрдэг бололтой» гэж бvдvvн паргиа дуугаар хэлэв. - Тааж л байг гээд Итгэлт хоолойдоо зальтай инээснээ Ням гуай, Пvрэв тайжийн адуучны сураглаж явсан хоёр тэр байна гэж нєгєє хоёр морийг заав. - Барьж аваад, ирж автал нь хонинд талхиж орхих юмсан гэж Итгэлтийн бодлыг нь таасан мэт Ням хэлэв - Адуу ирэхээр та мордоод хєєгєєд ир л дээ,орж айраг ууя гээд Итгэлт гэрийнхээ зvг явахад Ням дагав - Хонгор хvv гvйсээр гvн жалганы эхээр гарах гэтэл ёроолд ямар нэгэн дуу гарахад зог тусан зогсож харлаа. - Дvv минь гvйгээд ир гэж тэртээ дороос бvдvvн дуутай хvн дуугарав. - Ажиглавал тэр дор хvн гэхэд ч бэрх биш ч гэхэд бэрх нэг юм хєдєлж байв. - Дvv минь битгий ай. Ах нь нэг ядарсан хvн байна гэж паргисан дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очив. - Ах аа, та хvн vv? гэж толгойгоо далжийлган нvдээ жартайлган ширтэж байгаад асуув. - Би хvн. Дvv минь хvрээд ир Тэр бол аргагvй л хvн байлаа. Чингэхдээ хоёр гаргvй хvн хэвтэж байв. Хир хєлсєнд баригдаж vс сахал нь ургаад эрэг мєргєж байгаад гарсан сарлагийн бух шиг болсон тэр хvний нvvрэнд хоёр нvд гялалзах ажээ. - Эр хvн, эр хvнээсээ айх хэрэггvй гээд тэр хvн инээмсэглэв. - Би айгаагvй гээд хvv эвгvй юм гарвал буцаад зугтахад бэлхэн алгуурхан ойртов. Хатсан ширэн хєнжил дотор зєвхєн толгойгоо гаргаад хэвтэж байгаа тэр хvний нvд гялалзан, цэлмэг хєх тэнгэр єєд цавчилгvй ширтэж байв. - Ах аа, та бос л доо - Ах нь босож чадахгvй - Яагаад босож чадахгvй байгаа юм бэ? Тэр хvн хэсэг дуугvй болж, нvднийхээ булангаар Хонгорыг ширтэв. - Ах нь ширлэгдсэн хvн. Луу гvний тамган дээрээс оргоод энд ирлээ. Хvн мэдвэл намайг барьж аваад ална. Гэвч эрх хvн эр хvндээ хайртай байдаг болохоор ахдаа тус болох байх гэж итгэж байна гэлээ. «Эр хvн эр хvндээ хайртай» гэдэг vг Хонгорын сэтгэлд харван орж, баяртай инээмсэглэн, ихэмсгээр хоолойгоо тvрж засаад: - Би танд яаж тус болох вэ? гэж хиймэл бvдvvн дуугаар асуугаад хажууд нь тулж очив. - Дvv минь хурц хутга, чадвал дээл хувцас, хазаар, идэх юм авчир. Харин ахыгаа хэнд ч хэлж болохгvй гээд тэр хvн инээмсэглэж том хар нvдээ ирмэлээ. - Би ч эр хvн. Та ч эр хvн. Зодсон ч хэлэхгvй. Бvгдийг аваад ирнэ гээд Хонгор явах гэснээ - Ах аа. Би урьдаар vнээгээ аваачиж єгнє. Та хvлээж байгаарай. Би заавал ирнэ гээд гvйн одлоо. Ширтэй хэвтэж байгаа энэ хvнийг цахиур Тємєр гэдэг. Єнгєрсєн намар Луу Гvний ноён сvргээс тасалж хєєгєєд гэнэт vерлэсэн Тамирын голд мориноосоо салж vхэхийн даваан дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгvй. Хэд хэдэн хvн таньж гэрчлэхэд нь «Та андууран нvгэл хурааж байна» гээд хэв нэг инээмсэглэж байжээ. Хулгайч хvн хошуу нутгаа хэлбэл уг хошуу чирэгдэж тєлбєр тєлж олонд зовлон тариад жигшигддэг болохоор шилийн сайн эр баригдахдаа нэр ус, нутаг хошуугаа хэлэхгvйг хичээдэг. Тємєр эр зааж, эрvv шvvлтийг шvд зуун давж, vг дуугараагvй боловч адуу хєєсєн хэрэг нь даанч ил болохоор ширлэгдэж жил шахам болоод хоёр хоногийн ємнє оргож бємбєрсєєр урд шєнє энд иржээ. Тємєр хэдий чадалтай боловч биенд нь баригдаж хатсан шир, єл хоолгvй амь тавьсан тэнцэл хамаг хvчий нь шавхаж ухаан бодол нь уймарч туйлдсан vедээ Хонгортой дайралджээ. Хvv vнээгээ гэртээ ойртож очиход адуу манаад уургаа чирэн гэлдэрсээр гэрийн зvг явж байсан Галсантай уулзав. - Хонгор хvv сайн хонов уу? Хонгор хариу дуугарсангvй, дэргэдvvр нь єнгєрєв. Жалганд байгаа хvнд ямар аргаар хэнд ч мэдэгдэлгvй тус хvргэх билээ гэхээс єєр бодол байгаагvй болохоор Галсантай яриа дэлгэх зав ч хvсэл ч vгvй байжээ. - Юунд дуугаа хураачихаа вэ? Ахаас гаваг хvрдээ юv гэж Галсан асуугаад инээв. Галсанг гэртээ ороход Дулмаа хувингаа бариад vнээндээ гарах гэж байв. - Дулмаа чи задарч байна шvv - Яагаав вэ? - Yргэлж ахаар єрхєє татуулж байх юм. Илжиртлээ унтаад буянтай хvнийг зарж байж заяа буянаа гєвчихнє шvv золиг минь. Чи буянгий нь даахгvй шvv - Гєвчихнє байгаа гэж айх заяа буян надад байхгvй гэж Дулмаа хєгжvvн инээмсэглэн хэлээд хаалгаа тас хийтэл хаяад гарлаа. - Тэнэг гичий гэж Галсан хойноос нь хашгираад барьж ирсэн цардмал цуваа ор руу ууртай чулуудав. Хонгор vнээ саах, унага барихыг далимдуулан аавынхаа хурц хутга, одончуу цув, хазаар, гvзээний булан тос зэрэг юм цуглуулан гэрээсээ нилээд зайтай газар нууж амжив. Ингээд сувай адуу гилэх замдаа юмаа аваад явж байтал билчээсэн хонины хойноос дагаж явсан Дулмаатай дайралдав. - Наадах шуудайтай чинь юу вэ? гэж Дулмаагийн асуухад хvv хємхийгєє зуун, ташуураар чимээгvй гэж дохио єгєєд ойртон очив. - Эр хvн эр хvндээ хайртай - Юу, эр хvн, эр хvндээ хайртай гэнээ гээд Дулмаа тачигнатал инээх зуур юмы нь ажиглан харснаа чи хээр эрхлэх гэж явуу юм уу хэмээн асуув - Эгч ээ хэнд ч битгий хэлээрэй - Хэлэхгvй Сувай адуугаа билчээрт гаргаж орхиод буцах замдаа Тємєр дээр очив. Гэтэл хуучин байрандаа алга байв. - Ах аа, та хаа байна гэж аяархан дуудав. - Хажуу талын эрэгнээс «би энд байна хvрээд ир» гэж дуудав. Хонгор хурц хутгаар удаан ноцолдож байж ширлэсэн ширийг салгав. Тэр хvнд дээл хувцастай боловч дээгvvр нь билчиж байгаа бєєсийг харах аргагvй ажээ. - Ах аа ямар их бєєс вэ? Хонгорын асуухад босох гээд чадалгvй буцаж хэвтсэн Тємєр «Тайшир минь» гэж шивэгнээд нvдээ аньж алгуураар дєрвєн мєчєє хєдєлгєж эхлэв. - Ахын нь толгой эргэж байна гэж шивэгнэв. Биеэ ийм хатуу ширэнд боолгож vдvvлсэн боловч єдий хол газар явж ирсэн энэ хvнийг харах тусам Хонгорын сэтгэл хєєрєн богино амьдралдаа олонтой сонссон «гэрт орж, гэгээнд мєргєдєггvй» сайн эрийн тухай ярианууд сэтгэлд ургаж байлаа. - Та шилийн сайн эр vv? гэж Хонгор тэвчилгvй асуув. Тємєр нvдээ алгуур нээж, хvvг удтал ширтэж байснаа инээмсэглэх мэт болов. - Чи Засагт ханы цахиур Тємєр гэж сонссон уу. Єнгєрсєн жил тамгын жасаан дээр халх даяар цууд гарсан Засагт ханы цахиур Тємєр гэгч сайн эр баригдаад байцагдаж байна гэсэн яриаг сонсож билээ. - Сонссон ах аа. Та цахиур Тємєр vv? - Тийм. Би цахиур Тємєр. Тvмэнд алдаршсан мундаг эрд тус болоод зэрэгцэн ярьж байгаадаа баярлан, нvдээ дvрлийлгэн марсайн инээв. - Дvvгийн нэр хэн билээ? - Хонгор. Луу гvний баян Итгэлтийн хvv гэж нарийхан дуугаар цовоо гэгч нь хариулав. Удалгvй Тємєр босож дээл хувцсаа тайлан, заримы нь газар булж, зарим нь гvвж сэгсрэн ємсєв. Гадуур нь Хонгорын авчирсан одончvv цувыг ємсєєд бvслэв. Энэ гайхамшигт эрийн хєдєлгєєн бvхэн хvvд ер бусын юм шиг санагдаж байв. Ялангуяа гvзээний булан тосыг хэдхэн vмхээд алга болгож, ханцуйгаараа амаа шудран арчаад хоосон гvзээгий нь тэр хол шидэж орхих нь хэн ч хийж чадахгvй гайхамшигт юм мэт бодогдов. - За дvv минь урт насалж удаан жаргаарай. Ах нь эр хvний ачийг хариулж чадна. Замын хvзvv урт, зааны хvзvv богино болохоор уулзана даа. Одоо дvv минь харь гэж Тємєр хэлэв. Хонгор хутгаа авч мордоод гэрийн зvг сажлан явж байхдаа «эр хvн эр хvндээ хайртай» гэж давтан дахин дахин эргэж харсаар ирвэл зэлэн уяан дээр нь vл таних хоёр морь байлаа. «Манайд хэн ирээ юм бол» гэж бодоод гэртээ орвол ижилхэн хуучин шар чисчvv хантаазтай хоёр хvн том хултай айраг уун аавтай нь ярьж байв. - Итгэлт гуай та шvvгдэж байхыг нь харсан бол яана. Хонгоны цус нvvр рvv урсаад байхад шvд нь хяхтнахаас єєр чимээ гардаггvй нохой доо. Цахиур Тємєр ч эрийн хувьд эр ээ. Барьж аваад ах нь мєч мєчєєр нь жиргэж байгаад мєлжиж орхино доо гэж нvvр нь батганд идэгдэж нvх болсон єргєн цээжтэй том хар хvн хэлээд паржигнан инээхэд нь их гэр доргих шиг болов. Энэ хvнийг Бадарч гэдэг. Арван долоон наснаасаа Луу Гvний тамгын тахар хийсэн бєгєєд одоо гуч хvрчээ. Хэрэгтэнд хатуу харгис, бас тэгээд чадал хvч ихтэй долоон хошууны заан цолтой хvн. Тахар хийснээс хойш хээл, хахууль авч овоо хєрєнгєтэй болоод сvvлийн vед хvнийг «муу гуйлгачин» гэж дайрах нь улам олон болж байгаа билээ. Бадарч єнгєрсєн жил Тємєрийг усанд хєвж явахад нь бариад тамган дээр аваачиж єєрєє банздан, ширлэжээ. Тахар хийсэн vедээ олон хvнийг ширлэсэн бєгєєд тэд нараас оргож байсан хvнгvй. Гэтэл цахиур Тємєр оргожээ. Yvнийг бодох тутам хорсож байв. Єнгєрсєн жил Тємєрийг банздаж байхдаа тvvний ган зориг тэсвэрт нь бахархаж байсан. Чоныг барьж авсан хvн эр чадалд нь бахархаж байгаад зовоох удаа байдаг. Тємєрийг банздаж байхад Бадарч яг л тийм байсан. Бадарчийн хорин банзыг давж байсан эргvй. Гэтэл Тємєрийг дєч банздаад харахад нvд нь гєлєлзєн шvд нь тачигнаж байжээ. Ингээд Тємєрийг гяндан руу чирээд явж байхдаа «бузгай эр юм даа. Маргааш ах нь дvvгээ дуугаргаж чадна» гэж бардам хэлжээ. Маргааш нь хорь цохиод тvр зогсоход Тємєр амандаа хорь гээд хєлєє хєдєлгєж хэвтрээ засжээ. Бадарч улам хорсож нэг банз хугалсан боловч Тємєр бахь байдгаараа нvдээ гєлийлгєн шvдээ хяхтнуулан хавирч байв. - Чи чинь чулуу юмуу, хvн юмуу? гэж уурласан тахар асуухад Тємєр - Жа би хоёр хєлтэй хохимой толгойтой хvн билээ гэж ёжлон хариулав. Эцэст нь Тємєрийг Бадарч ширлэж байхад Тємєр нvдээ гялалзуулан шvдээ зууж байгаад «Оргоно шvv» гэхэд нь Бадарч ихэмсгээр инээмсэглэж: - Муу гуйлгачин чи сачий чинь хvрвэл тэгээрэй гэжээ. Цагаан сарын шинийн нэгэнд Бадарч тарган хонины гуяа чанаж очоод том том огтлон єгєхєд нь Тємєр шир, шир зажлан идэх зуур «чи vс, сахлыг минь салгаж єгєхгvй юу» гэхэд - Оргож гараад салахгvй юу гэж Бадарч тавлажээ. Гэтэл цахиур Тємєр оргожээ. Энэ нь Бадарчийн нэрийг нэгмєсєн хорлосон шившигтэй юм шиг бодогдоод яаж ийж байгаад Тємєрийг заавал барьж, алдсан нэрээ олж авах, ташрамд нь халх даяар цууриатсан сайн эрийг хоёр дахь удаагаа барьсан алдар зvvнэ? гэж бодож байв. Бадарчийн дор сууж байгаа намхан бvдvvн хvнийг Дамдин гэдэг. Єнгєрсєн жилээс эхлэн тамганы тахар хийж байгаа ажээ. Дамдинд Тємєрийг барих шунал байсангvй. Харин гэнэгvй явж байгаад цохиулчихаж магад гэж зурам давхисан ч цочиж, цогчиг дуугарсан ч сэрвэлзэн явжээ. - Миний хvv малд явж байхад чинь ганц нэг явган нvцгэн хvн харагдаагvй биз? гэж Итгэлд хєхvvрийн ємнє зогсож байсан Хонгороос асуув. - Yгvй, ажаагvй гээд Хонгор толгой сэгсрэв. Хонгорын амьсгаа давхцан, зvрх нь цээжиндээ багтан ядан цохилж «эр хvн эр хvндээ хайртай» гэж сэтгэлдээ шивэгнэн байв. Хєдлєх гэтэл хєхvvрийн ємнє байсан саамын хувинд торж бvдрээд Бадарчийг мєргєж орхив. - Ямар дvрсгvй хvv вэ. Тархигvйтээд байвал хєнгєлж орхино шvv гэж Бадарч хємсгєє сvртэй зангидан бvдvvн дуугаар хvнгэнvvлэн хэлэв. Хонгор Бадарчаас зайлан зогсож нохойд шахуулсан муурын нvдээр ширтэн биеэ хураав. «Энэ лав намайг Тємєр гуайтай уулзсаныг мэдэж байх шиг. Би хэлэхгvй. Хєнгєлсєн ч хэлэхгvй. Ишиг шиг чарлахгvй, хурга шиг дуугvй байж байгаад л босоод явчихна. Эр хvн, эр хvндээ хайртай» гэж бодов. - Чи муу хєнгєл дєє. Би ёо гэхгvй гэж Хонгорын хашгирахад нvдэнд нь доголон нулимс тунарав. - Бэлтэй хvний ганц хvv гэсэндээ шєрмєстэй байна гээд Бадарч нvдээ жартайлган инээв. - Миний хvv, том хvнтэй ингэж болохгvй гэж Итгэлт хvvгээ зэмлэсэн боловч дотроо «миний хvv ч яггvй эр болно доо» гэж бахдав. - Ширтэй мєртлєє оргочихдог, аргагvй л сайн эр юм даа гэж Итгэлт толгойгоо алгуур сэжлэв. - Yvнээс ємнє баригдаж байгаагvй юм шvv гэж Бадарчийн хэлэх дуунд ч «Гэвч би барьсан юм даа» гэсэн бардам єнгє тодорхой байлаа. Итгэлт єнгєрсєн жил хошуу тамгын жасааны гянданд Тємєртэй дайралджээ. Эр хvн хэзээ нэгэн цагт эндэгдэл болж гянданд заавал ордог гэж урьдын хvмvvс ярьдаг болохоор «Юмыг яаж мэдэх вэ?» гэж бодсон Итгэлт ээлжээ єнгєрvvлэх гэж гяндангийн хуяг нарт хахууль єгч хагас єдєр тамгын жасааны гянданд сууж тэнд байгаа хоригдлуудыг хооллуулж байхдаа ширлvvлсэн Тємєртэй тохиолдож хоол єгєх зуур хэдэн vг ч сольжээ. Тємєрийн тухай яриаг сонсох тусам Хонгорын сэтгэл хэмжээлшгvй бахархал оволзон хєєрч «Тємєр гуай намайг эр хvн гэсэн шvv дээ» гэж бодогдож байжээ. Гаднаас Нямаа ааруул бувтнан хvлхсээр орж ирлээ. - Та бvхний амгаланг айлтгая. Тарган тавтай зусаж байна уу? - Сайн, сайн байна уу? сайхан бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Бадарч тахар хаа хvрч явна даа? - Цахиур Тємєрийг алдчихаад эрж явна. Нямаа гуай vзээд єгєхгvй юv гэж Бадарчийн хэлэхэд «Манай Нямаа гуай ч шарсан мах андахгvй шар зурхай ч даа» гээд Итгэлт ёжлон инээв. - Хєгширсєн юм уу мэдэхээ болиод тєєрєх нь их болсон байна билээ гэж Нямаа єврєєсєє нандигнан хэлхсэн есєн зоосоо гаргаж шившин vлээхдээ заримдаа нvдээ аньж, заримдаа хошуугаа цорвойлгон их л дvвчин дvр vзvvлэв. - За даа хачин юм даа. Єєрєє л чиний гарт орох юм шиг буугаад байна. Хєл нь мухардаж, хар арслангийн аманд нар жаргахын ємнє орох бололтой гээд Нямаа зоосоо хэлхэж євєртлєв. Бадарч том хул айргийг нэг амьсгаагаар залгилж орхиод Дамдингаа дагуулан явжээ. Хонгор хэдийгээр Тємєрийг энэ муу хоёр барьж чадахгvй. Тємєр гуай эднийг далан дээрээс нь барьж далан гурав, гуян дээрээс нь барьж гучин гурав эргvvлээд шидэж орхино гэж итгэвч, сэтгэл нь зовон байн байн хойт жалга руу харж байлаа. Итгэлт адуучин нараа цуглуулж «тамган дээрээс цахиур Тємєрийг алдаж гэнэ. Адуугаа шєнє бvр хоёр хvн манаж бай. Хэдэн адуу ч яамай. Харин ганц нэгээрээ Тємєртэй дайралдвал осолтой гэжээ. Итгэлтийнхээс гараад явж байхдаа «хєєрхий ах манийхаа аав шиг л бидний тєлєє зовж байх ю» гэж Галсан хэлэв. Мань Итгэлт хоёр бодолтой хvн дээ. Алтаа бодоход авдраа бодно гэгчээр адуугаа бодоход манийгаа бодож байгаа юм гэж Нямаа ажиггvй хэлэв.
|