Монголын шилдэг яруу найраг
Монголын шилдэг яруу найраг 
 
 
Оршил
Дараах >>

Ардын хувьсгалын жаран жилийн тvvхт ойд зориулж монголын яруу найрагчид бvтээлийнхээ дээжийг уламжлал ёсоороо ном болгон бэлтгэжээ. Энэ номонд манай ахмад, дунд, залуу vеийн зохиолчдын яруу найргийн тєрєл тєрлєєр бичсэн бvтээл багтан орсон байна.
Хувьсгалынхаа их ойн баярт ард тvмнийхээ нэгэн адил манай уран зохиолчид бvтээлийнхээ дээжийг єргєн барьдаг уламжлалтай. Тvvний нэгэн тод гэрч нь 1961 онд хувьсгалын дєчин жилийн ойд «Монголын шилдэг яруу найраг», 1971 онд хувьсгалын тавин жилийн ойд « Монголын шилдэг яруу найраг » номыг зориулан хэвлvvлсэн юм. Энэ бол их хувьсгал, монголын ард тvмэнд яруу найргийн авьяас билэг, хvч шанадас, урлах эрдмийг хайрлан соёрхсоны баталгаа мєн.
Хувьсгалт уран зохиолын анхны бvрээн дуудлага «Шивээ Хиагт» цангинан дуурсаж хvн олны зvрх сэтгэлийг догдлуулан тэднийг тэмцэл ялалтад зоригжуулсан билээ. Далай баян ардын аман зохиолоос болон Д.Равжаа, Д. Сандаг..... нарын бvтээлээс уламжлал авч монголын шинэ vеийн уран зохиолд Д. Нацагдорж шинэчлэл хийж, Цэндийн Дамдинсvрэн, Сономбалжирын Буяннэмэх нарын авьяас билэгтэн нар ууган холбоочид нь болсон билээ.Хичнээн ч жилийн єндєрлєгєєс эргэн харж, нэхэн бодсон ч монголын шинэ уран зохиолын их цувааны магнайд Д. Нацагдорж «Миний тєрсєн нутаг, монголын сайхан орон»- оосоо , «Октябрь»- ийн гэрэлд гялбасан «Нар», «Сар », «Од» -ны зvг сансрын хєлгvvд цойлохыг «мєрєєдєл хvслэн биелж байна»гэж саравчилж байх нь дамжиггvй ээ.
Яруу найргийн уран дархчуулын их цуваанд Д. Цэвэгмид, Г. Сэр –Од, Ц. Цэдэнжав, Ч. Лхамсvрэн, Д.Тарва, Д.Даржаа, Д. Сэнгээ, Ч.Чимэд, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Дашдооров, С. Дашдэндэв, Д. Гомбожав, М.Цэдэндорж, П.Пvрэвдорж, М.Ширчинсvрэн, Н. Нямдорж, Ш. Сvрэнжав, Д. Шагдарсvрэн, Д.Нямаа, П.Пvрэвсvрэн, П.Бадарч, Ш.Дулмаа.... олон арван авьяастан жагсан жигдэрсэн нь бий. Єнєєдєртєє царай зvс нь тодроогvй авч маргаашийн яруу найрагчид ч их цуваа руу ойртон дєтєлж байгаа.

 


 
Оршил
Дараах >>